УЛААНБААТАР

Бидний УСТГАСАН буюу УСТГАСААР БАЙГАА түүх

Нийслэл Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг өөрчилж буулгасан, буулгаж байгаа болон буулгах тухай зарласан, нурж, нурааж байгаа түүх, соёл, олон нийтийн өв, дурсгалт барилга байгууламжууд


Байгалийн түүхийн музей буюу Улсын төв музейн барилга

[1954-1956 онд баригдсан]

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар 2019 оны 12-р сард нураасан

Дэлгэрэнгүй


Цагаан хаалга (Хан-Уул дүүргийн)

[1957 онд баригдсан]

2013 онд буулгасан

Дэлгэрэнгүй


Нисэхийн цагаан хаалга

[1957 онд баригдсан]

2013 онд буулгасан


Улсын филармонийн байр

2010 онд буулгасан

Дэлгэрэнгүй


Хүүхдийн номын сан

Буулгасан


Пионерийн ордон

[1958 онд ашиглалтанд орсон]

Дэлгэрэнгүй


Нийслэл Хүрээний анхны европ хийцийн хоёр давхар барилга (Оросын консулын)

[1865 онд баригдсан]

2020 онд нураасан


Нийслэл Хүрээний анхны хоёр давхар тоосго, чулуун барилга (Гротын, Монголор)

[1905 онд баригдсан]

Дэлгэрэнгүй


Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей (Гэндэнгийн байшин)

[1930 онд баригдсан]

2019 онд буулгасан

Дэлгэрэнгүй


“Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар модон байшин

[1913-1914 онд баригдсан]

Нурж байгаа


Нэгдүгээр амаржих газар

[1928 онд баригдсан]

2011 онд буулгасан

Дэлгэрэнгүй


Нийслэлийн 25-р цэцэрлэгийн барилга

[1957 онд ашиглалтад орсон]

2019 онд буулгасан

Дэлгэрэнгүй


Нийслэлийн 37-р цэцэрлэгийн барилга

Буулгасан

Дэлгэрэнгүй


Нэгдсэн 3-р эмнэлгийн байр

Нураасан


Урт цагаан”

[1959-1961 онд барьсан]

Буулгаж эхэлсэн

Дэлгэрэнгүй


“Шар дэлгүүр”-ийн барилга

[1936 онд баригдсан]

Дүр төрхийг бага зэрэг өөрчилж сэргээсэн

Дэлгэрэнгүй


НАХЯ-ны гурван давхар орон сууц

1947 онд ашиглалтанд орсон

Нурааж эхэлсэн

Дэлгэрэнгүй


Яармагийн дэнж дэх наадмын талбай, Тусгаар тогтнолын хөшөө

[1920-иод оноос наадам, 1930-аад оноос худалдааны яармар. 1946] онд хөшөө, баганат хаалга

Наадмын талбай устсан ба Хөшөө орхигдсон

Дэлгэрэнгүй


Улсын драмын эрдмийн театрын барилга

[1957-1960 онд баригдаж ашиглалтанд орсон]

“Буулгана, шинэчлээд барина” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн

Дэлгэрэнгүй


Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр

[1946-1949 онуудад барьж ашиглалтанд оруулсон]

“Буулгана, шинэчлээд барина” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн

Дэлгэрэнгүй


Улсын төв номын сан

[1946-1951 онуудад барьж ашиглалтанд оруулсан]

“Буулгана, шинэчлээд барина” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн

Дэлгэрэнгүй


Нийслэлийн 5-р дунд сургуулийн барилга

[1957 онд ашиглалтанд орсон]

Дэлгэрэнгүй


Улсын Их дэлгүүрийн барилга

[1961 онд ашиглалтанд орсон]

Гадаад, дотоод дүр төрхийг өөрчилж байгаа

Дэлгэрэнгүй


Хүүхдийн парк (Үндэсний соёл амралтын хүрээлэн)

Анхны орон зайн  тэн хагаст шинээр парк байгуулсан

Дэлгэрэнгүй


Улсын хэвлэлийн комбинат

[1913 онд нэг давхар баригдаж, 1929,1938 онуудад хоёр давхар болгож, 1950-иад оны сүүлчээр өргөтгөл хийсэн]

Өөрчилсөн


Улсын цирк

[1969-1071 онд баригдаж ашиглалтанд орсон]

Орчин тойрны болон гадаад дүр төрхийг өөрчилж байгаа


Туул ресторан

[1946-1948 онд баригдсан]


Нийслэлийн ЗДТГ-ын байр буюу “Алтай” зочид буудлын барилга

[1946-1947 онд баригдсан]

Буулгаж, буурин дээр нь өндөр барилга босгохоор төлөвлөсөн 

Дэлгэрэнгүй


Санкт-Петербург төв (Ленин клуб)-ийн барилга

[1929 онд баригдаж 1950, 1970 онуудад шинэчлэгдсэн]

 

Дэлгэрэнгүй